“Хөх сувд 2018”-ын эзнээр Л.Батжаргал, Г. Угалзцэцэг нар тодорлоо

Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “Хөх сувд-2018”сүлд модны наадмаа 10 дахь жилдээ зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ.

Энэ жилийн “Хөх сувд-2018”-ын эзнээр Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн нэгдүгээр ангийн сурагч зургаан настай Л.Батжаргал, Дэлхийн дөрөв дэх удаагийн аварга Г.Угалцэцэг нар шалгарсан байна.

Зургаан настай Л.Батжаргал Малайз улсын Куала Лампур хотод энэ сарын 9, 10-ны өдөр зохион байгуулагдсан Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга болсон юм.

Дэлхийн дөрөв дэх удаагийн аварга Г.Угалзцэцэг энэ сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохиогдсон WBPF холбооны 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн билээ.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …