Б.Монголхүү олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаарт байрт шалгарлаа

Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын  танхим болон алдарт Марийнский театр болсон.

Тус уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон дуурийн дуучин Э.Анхбаяр дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Н.А.Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VIII уралдаан ОХУ-д 12-р сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Н.А.Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VIII уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Улсын филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү гуравдугаар байрт шалгарсан байна.

 

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …