Г.Угалзцэцэгт гавьяат тамирчин цол хүртээнэ

Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгох шийдвэр гаргажээ.

Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа билээ. Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохиогдсон WBPF холбооны 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Дэлхийн аваргын Дөрөв дэх  алтан медалиа  хүртсэн юм.  Тэрбээр  маргааш 11.00 цагт цол тэмдгээ гардан авах юм байна.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …