Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн зарлигаар өнөөдөр/2018.12.28/ Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчин Г.Угалзцэцэг Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг“Дөрвөн удаа дэлхийн аварга болоод энэ шагналыг авах үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа. Дахин дахин аварга болохыг хичээх болно.Бодибилдинг фитнэсийг сонирхон хичээллэгч гээд хүн бүхний өмнө спортын нэр хүндийг өндөрт өргөн,хичээн зүтгэх болно. Бүх монголчууддаа шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай гэж хүсэн ерөөе.” гэлээ.