ХОНИНЫ ОРД
Ажил хэрэгтээ хуулийн шугамаас хол хазайхгүй хэв маяг баримталвал ирж буй 2019 онд хонины ордынхон өндөр амжилт гаргана. Эрүүл мэнд тань зөвхөн өөрийн чинь гарт байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж дархлааныхаа системийг сайжруулахгүй бол халдварт өвчин тусч магадгүй. Халдварт болон харшилын өвчний суурь шалтгаан нь амьдралын буруу хэмнэл болон сэтгэл мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй байна гэдгийг сана. Энэ онд зарим эрсдлийг зоригтой даван гарсанаар баяжиж чадна. Хонины ордынхон ажлаа төлөвлөгөөний дагуу зөв зохион байгуулаагүйгээс жилийн дунд үед багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Жилийн 2-р хагасаас хойш мөнгө санхүүгийн ашиг багагүй байна. Ганц бие хүмүүсийн хайрын харилцаа бүтэлгүйтнэ. Сэтгэл зүйн тал дээр тогтворгүй байх магадлалтай. Гэхдээ бууж өгөлгүй амьдралын идэвхитэй хэмнэлийг баримтал. Нөхцөл байдал тийм ч удахгүй таныг баярлуулах түвшинд хүрнэ. Тиймээс өөрийн дотоод сэтгэлийг захиран удирдах чиглэлээр судалгаа хийж, сурч мэдэхээр хичээх нь зохистой. Зуны урин дулаан улиралд хонины ордынхон гайхалтай аялал зугаалга зохион байгуулж олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцвол сэтгэлийн шархаа эдгээх гэнэтийн учралыг хүлээн авна.
ҮХЭРИЙН ОРД
2019 онд үхрийн ордынхон хувь тавилангаа өөрчлөх томоохон үйл явдлуудад оролцох болно. Энэ үйл явдлыг зөв зүгт нь залан явахад шударга үнэний талд зогсож чадвал та нар өөрийн амьдралыг сайн тал руу эргүүлнэ. Ирж буй оны эхэн үед адал явдал, аялал жуулчлалын тухай мөрөөдөл таны толгойд эргэлдэх учраас хайртай хүмүүсээ баярлуулах арга зам ол. Ар гэртээ санаа зовох зүйлгүй байвал та амжилтын үзүүрээс атгаж чадна. Ганц бие хүмүүс заяаны хань зам дээр гэдэг үгийн үнэ цэнийг мэдрэх боломжтой болно. 2019 оны дунд үед та нар гэр бүлийн харилцааны амжилтаа бататгах боломж олдоно. Энэ онд үхрийнхэн олдсон боломжоо нэр хүнд болон мөнгө санхүүгээ өсгөхөд зөв зохистой ашиглах хэрэгтэй. Зарим хүн эсвэл шууд өрсөлдөгчийн зүгээс та нар луу довтолгоогоо эрчимжүүлэхийн тулд алдаа гаргахыг тань анан суух болно. Ухаан бодлоо бүрэн эзэмдэж бусдад өгөөмөр нээлттэй байх нь нууц хуйвалдаан, хууль бус үйлдэлд оролцохгүй байх үндэс болно. Үхрийн ордынхон гариг эрхэсийн ивээлтэй нөлөөг тааруулан төлөвлөгөөгөө хэрэгжүүлвэл хүсэл мөрөөдөл нь биелэх магадлал өндөр байна. Харин хамтрагч түншүүдийн харилцаагаа хүндэлж улам бэхжүүлэхийн төлөө санаачлагатай алхамыг хийх шаардлагатай. Үхрийн ордынхон ирэх онд сэтгэл зүйн талаасаа биедээ хэт ачаалал өгөхгүй байх нь эрүүл мэндээ хамгаалах гол алхам байна.
ИХЭРИЙН ОРД
2019 онд ихэрийн ордынхон өндөр амжилт, ахиц дэвшилд хүрэхийн тулд юу хийх талаараа өөрийн оюун билэгээс гадна зөн совиндоо итгэ. Таны нөр их хөдөлмөр 2019 оныг үр шимтэй ажлын жил байлгах тул ашигтай хөрөнгө оруулалт хийх, түншүүдтэй шинэ харьцаанд орохыг од гаригс таалж байна. Мэргэжлийн салбартаа амжилттай яваа залуу уран бүтээлчид уран бүтээлийн олз омогтой байна. Мөн анхааралтай, шийдэмгий байж санхүүгийн боломжоо дээшлүүлэх боломжийг бүү алд. Хувийн амьдрал нилээд анхаарал тавихыг шаардана. Хайртай хосуудын харьцаа багагүй сорилттой тулгарч, эвлэрч чадахгүй бол аз жаргалгүй байна. Та өөрөө анзаараагүй олон алдаа гаргасан тул гишгэсэн мөрөө эргэн харж бусдыг уучлахаас гадна буруугаа олж засах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Ганц бие эрх чөлөөт ихэрүүд боломжийг ашиглаж чадвал хүссэн хүнтэйгээ учрах болно. Боломжийг алдалгүй, олж авсан сайхан хайрын цэцгийг арчлан ургуулах хэрэгтэй. Нийгмийн олон нийтийг хамарсан үйл явдал өдөр ирэх тусам нэмэгдэх жил тул нэр алдарт хүрэхтэй холбоотой хүсэл мөрөөдөлтэй ихэрийн ордны хүмүүс энэ талаар ямар нэгэн доривтой алхмыг хийх шаардлагатай. Танд нөр их ажиллах хүсэл тэмүүлэл, зорилго зорилт тод харагдаж байх боловч эрүүл мэндээ хайхрахгүй орхигдуулж магад. Ажил амралтаа зөв зохицуулж, хэт ачаалал авахаас зайлсхий. Хэт их ажлын ачааллаас болж өвчин тусахгүй бол эрүүл мэндэд ноцтой асуудал гарахгүй.
МЭЛХИЙН ОРД
2019 он мэлхийн ордынхонд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүхэн бүтэх болно. Энэ онд мэлхийн ордынхонд нарийн мэргэжил болон уран бүтээлийн тал дээр амжилттай байх боломжууд нээгдэнэ. Энэ ордынхон эрхэлж буй ажилдаа сэтгэл дундуур байдгаас болж багагүй асуудал үүснэ. Өөрийн сул талаа засаж юу чаддагаа харуулах цаг нь нэгэнт болжээ. Санхүүгийн хүндрэлээс болгоомжил. Мөнгөө гамгүй зарцуулах шинжтэй байна. Бэрхшээлийг боломж болгон ашиглаж чадвал мэлхийн ордынхон зорьсон ажлаа хугацаандаа амжуулна. Оны дунд үед тохиолдож магадгүй хүндрэл саадыг өөрийн ур чадвараар даван гарснаар оны эцэс гэхэд санаа зовоосон асуудлыг ашигтайгаар шийдвэрлэж чадна. Энэ онд хайрын харилцаанд гадны нөлөөлөл тохиолдоно. Мэлхийнхэн хайртай хүмүүстэйгээ хамт байх цагийг зохицуулахад ихээхэн хүч чармайлт зарцуулна. Ганц бие мэлхийнхэн олон хайрын эргүүлэгт толгой нь эргэх магадлалтай. Үнэхээр хайртай хэдий ч зарим амьдралын шаардлага, санамсаргүй учрал зэргээс болж цаашид хэрхэх сонголтоо хийхэд хүндрэлтэй байна. 2019 онд мэлхийн ордынхон эрүүл мэндээ анхаарч яаралтай эмчилгээ гарвал хойшлуулж болохгүй. Хамгаалж урьдчилан сэргийлж чадвал эрүүл мэнд сайн байх магадлалтай. Эрүүл амьдралын хэв маягт анхаарч, архаг хууч өвчин сэдрэхээс сэргийл.
АРСЛАНГИЙН ОРД
2019 оны эхээр ажил хэрэг таныг ядрааж магадгүй. Удирдлагатайгаа сөргөлдөж магадгүй, төвийг сахисан байр суурийг баримтал. Албан тушаал ахихад саад болох нөхцөл таныг амдаж байна. Хүлээцтэй байж мэдлэг боловсролоо байнга ахиулж дээшлүүлж байх нь ажил мэргэжлийн тал дээр амжилт гаргахад нөлөөлнө. Од эрхэсийн эерэг нөлөөтэй байх оны дунд болон сүүл үеэр тохиох цаг үеийг бүрэн ашигла. Та нар урьд жилийнхээс их ашиг олох санхүүгийн боломж гарах бөгөөд хуурамч түнш болон чанаргүй бараа бүтээгдэхүүн, худал амлалтаас болгоомжлоорой. Мөн энэ онд аливаа нийгэм олны ашиг тусд нийцсэн урт хугацааны төслийг эхлүүлэхэд таатай. Хайртай хүмүүс аль болох илэн далангүй байж ойлголцохгүй бол харилцаанд ан цав үүсч, мухардалд орох болно. Харин ганц бие хүмүүс ажил амьдралын орчноо өөрчилвөл сайн ханиа олох магадлалтай. Арслангийн ордыхон гэмтэл бэртэл авахаас болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, эрүүл мэндийг эрсдэлд оруулах магадлалтай зүйлүүдтэй харьцахдаа туйлын болгоомжтой бай. Амьсгалын зам болон зүрх судасны системийнхээ эрүүл мэндийн төлөө цэвэр агаарт тогтмол амьдарч, сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Арслангийн ордынхон оны дунд үе болон сүүлээр азтай байж магад.
ОХИНЫ ОРД
Энэ онд охиныхон олон үйл явдалд оролцож амьдралын идэвхи өндөр байна. Та нарт амжилт ололт бүтээхэд багагүй бэрхшээлүүд тохиолдох ч гаргасан шийдвэрээ бат хамгаалж анхаарал болгоомжтой байвал саадыг даван гарна. Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарсан ч анхааралтай байснаар хохирол багатай шийдэж чадна. 2019 оны эхээр шинэ ажил хэрэг эхлүүлэх хэрэггүй. Аливаа санхүү мөнгөний шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг бодитоор харж, зайлшгүй өр төлбөрүүдийг хойшлуулахгүйг хичээ. Гэр бүлийн хүнтэйгээ бүрэн дүүрэн харилцан ойлголцох нь маргаашдаа итгэх итгэлийг авчирна. Ганц бие хүмүүс сонирхолтой сэтгэл татам нэгэнтэй учирна. Гэхдээ цахилгаан гялбах мэт түр зуурын учрал, сээтгэнэл аз жаргал авч ирэхгүй. Та нар жилийн эхэн үед өвчин тусах магадлал өндөртэй тул дархлааны системээ сайжруул. Охиныхонд энэ жилийн дундуур эрүүл мэндэд ээлтэй байх магад. Энэ хугацааг өөрөө өөрийгөө эрүүлжүүлж чийрэгжүүлэх, аливаа хямрал дайралтыг сэтгэл зүйн хувьд тайван хүлээж авах сургалт, бүлэгт хичээллэх зэргээр үр дүнтэй ашиглаарай.
ЖИНЛҮҮРИЙН ОРД
2019 онд жинлүүрийн ордны хүмүүсийн амьдралд сайхан бодол, хүсэл зориг их илрэх тул ажил хэрэгч байдлаа идэвхижүүл. Энэ онд ихэнхи жинлүүрийхэн амьдралдаа томоохон эргэлт хийнэ. Мэдлэг ур чадвараа орчин үеийн хөгжил дэвшилтэй уялдуулан тасралтгүй хөгжүүлж, харилцаандаа уян хатан мэдрэмжтэй байвал албан тушаал болон мэргэжлийн байр суурь дээшлэх боломж байна. Санхүүгийн байдал тогтвортой ч асар их тэвчээр хатуужлыг танаас шаардана. Мөрийтэй тоглоомоос хол байж, олсон орлогоо алдах эрсдэлээс зайлсхий. Санамсаргүй гэнэтийн шалгалт шүүлэгт байнга бэлэн байж, хуулийн зөрчил гаргахгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хайр сэтгэл тогтворгүйтэж ийш тийш үсчих тул харилцан итгэлцэл үгүйлэгдэх болно. Бүх зүйл таниас шалтгаална. Гэр бүлийн харилцааны уйтгартай нөхцөл байдал, урьдын зөрчлийг өөрчилж сайжруулах хүсэл тань хувийн амьдралдаа шинэ хуудас нээх боломж олгоно. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах болно. Та аль болох өнгөцхөн харилцаанаас зайлсхий. 2019 онд жинлүүрийнхэн нийгмийн идэвхитэй олон нийтийн үйл ажиллагаанд сайн оролцох нь өөрийнхөө сэтгэл санааг өргөж элдэв өвчин эмгэгээс хөндийрөх үндэс болно. Эрүүл мэндээ анхаарал тавихдаа ирээгүй өвчнөөс айж суухын оронд эрүүл мэндээ чийрэгжүүлж муу бодлоос хол бай. Спортоор хичээллэх, алсад зугаалах, хамт олон дунд байх зэргээр өөрийн оюун санаа болон бие бялдрыг хөгжүүлж, дархлаагаа дэмж.
ХИЛЭНЦИЙН ОРД
Хилэнцүүд гадны хүчин зүйлийн нөлөөгөөр төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагатай тулгарна. 2019 онд өрнөх нийгмийн зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах ажилд оролцох юм бол та нарын амьдралд олон талын эерэг өөрчлөлтүүд гарах болно. Найдвартай шинэ түнштэй холбоо тогтоох нь ажил төрөл бизнест амжилт гаргах үүд хаалгыг нээнэ. Оюун ухааны чадал шаардсан, нийгмийн үнэт зүйлтэй илүү нийцтэй салбарт хөрөнгө оруулах боломжийг идэвхитэй хайх нь чухал. Цаг хугацааг сайн ашиглаж, зөв зохион байгуулан шинжлэх ухаан, технологийн хөгжил, ирээдүйн нийгмийн чиг хандлага зэргийг байнга сонирхож судласнаар амжилтанд хүрэх боломжтой. Та нарын ажиллах салбарт өөрчлөлт шинэчлэлт гарна. Хилэнцүүдийн хайрын амьдрал жилийн турш ерөнхийдөө эерэг чиг хандлагатай байх болно. Гэр бүл, амраг хосууд эв найрамдалтай байна. Ганц бие хилэнцүүд хайр дурлалын хэд хэдэн адал явдалтай учрах болно. Гэр бүл болоход таатай байх тул ганц бие хилэнцүүд хань ижилтэй болох тал дээр анхаарлаа хандуулаарай. Хилэнцийн ордныхны эрүүл мэнд сэтгэлээр унаснаас муудах магадлалтай. Гэгээрэл бясалгал зэрэг тайвшруулах зөв амьдралын хэв маягийг сургах үйл ажиллагаанд оролцож сэтгэлээ ариусгаарай. Өөрсдийн эрүүл мэндэд зөв аргаар анхаарал тавибал эрүүл мэндийн байдал муудах бус улам сайжрах болно.
НУМЫН ОРД
Нумын ордынхонд 2019 онд өмнөх жилийнхээс илүү гарах азтай, сайхан үйл явдал тохиолдохгүй байх. Гэнэтийн мэдээнээс болж хэтийн зорилгоо өөрчилж, сандарч үймрэх хэрэггүй. 2019 онд үр бүтээлтэй, гарз хохирол багатай байхын тулд болгоомжлол хянамгай байдлыг анхаарч, өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сур. Ажил мэргэжил нэгтэй хүмүүсдээ хэт найдвал таны эмзэг сэдвээр дайралт хийнэ. Зарим талаар тэднийг хамтрагчаас гадна өрсөлдөгч гэдгийг тооцоолж бай. Та нар хэлж байгаа үг, гаргаж буй шийдвэртээ анхаарал тавьж байвал ажлын газар зөрчил гарсан ч тайван байх болно. Эрүүл мэнд муудаж магадгүй. Бэртэж гэмтэхээс сэргийл. Тоног төхөөрөмж, машин механизмтай ажилладаг хүмүүс дээд зэргийн анхаарал болгоомжтой байх жил. Жилийн эхний хагаст од эрхэс хайр дурлал болон мөнгөний асуудалд тийм ч сайн биш байна гэж та нарт анхааруулж байна. Гэр бүлийн үл ойлголцлыг даван туулахын тулд та нар дотны хүндээ чин сэтгэлийн анхаарал халамж тавьж, эвтэй найртай үнэнч харилцаатай байх хэрэгтэй болно. Нууц амрагийн явдал нилээд томоохон асуудал үүсгэх болно. Ганц бие хүмүүсийн хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах магадлалтай. Гэхдээ энэ харьцаа нууцлагдмал амьдралтай хамтрагчаас болж үл ойлгоцох байдалд хэд хэдэн удаа хүрнэ.
МАТАРЫН ОРД
2019 он матарын ордынхонд няхуур нямбай, найдвартай шударга байдал нь их амжилт дагуулах болно. Та нарт тулгарах асуудлын шийдлийг дотоод сэтгэлийн бодол бясалгал, амар тайван байдлаас олж болох юм. Та оюун ухаандаа өөрийн гэсэн төсөөллийг бий болгосноор хүрээлэн буй орчноо өөрчлөх гайхалтай санааг олж, бусдыг дагуулах болно. Матарынхан бие хүний хувьд хүчирхэг байвал асуудлыг шийдэх гарц олно. 2019 онд санхүүгээ сайтар хянаж, хэрэгцээгүй худалдан авалтаас хол бай. Од эрхэсийн зарим муу нөлөөлөлийг амжилттай даван гарвал 2019 оны сүүл рүү энэ ордынхон амжилтын оргилд гарч сэтгэл хангалуун байна. Уран бүтээлч хүмүүс олз омог арвин байх болно. Ганц бие матарынхан эхний амлалт, сайхан өнгөнд хууртахаас болгоомжил. Харин үнэхээр сэтгэлтэй хүнийхээ дахин олгож буй боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй. Нээлттэй шударга харилцаа та нарын хайрын холбоог хүчтэй болгоно. Гэхдээ гэр бүлийн гишүүддээ бүү хатуурхаарай. Гэр бүлээрээ хийх аялал зугаалга нь та нарын хайрын харилцааг бэхжүүлж, амьдралын өнгийг тодосгох тул жилийн зохимжтой цаг үед заавал зав гаргаарай. Эрүүл мэндээ анхаарч, хэт их ажиллалгүй биеэ гамна. Хэрэв эрүүл мэнддээ анхаарал болгоомжтой байж чадвал 2019 онд ямар нэг санаа зовох ноцтой зүйл гарахгүй. Харин өөрийн дадаж сурсан муу зуршилуудаа хаяж чадвал эрүүл мэнд улам сайжрах болно.
ХУМХ
2019 он хумхын ордынхоны хувьд ажил төрлийн ачаалал ихтэй өндөр хариуцлагатай байх жил. Олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцох, биеийн хөдөлмөр хийхэд таатай байна. Гэхдээ үйл явдалд хэт гүнзгий хутгалдахыг одод таалахгүй байх. Өмнөх жилийн дуусаагүй ээдрээтэй асуудлуудаас салахын тулд 2019 оны эхээр шинэ ажил эхлэх хэрэггүй. Оны дундаас бизнесийн хувьд боломжийн орлого ашигтай болсон байх төлөвтэй. Харин өрийн асуудал таныг яаралтай шийдвэр гаргахад хүргэж магадгүй. Аливаа гэрээ хэлцэл хийхдээ хянуур болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Гэр бүлд үүсэх маргаанаас болж та нарын эрч хүч суларч магадгүй. Хайртай хүнтэйгээ ойлголцох алхмыг урьдчилан гарга. Ганц бие хумхуудыг хайр сэтгэл хүлээж байна. Та нарын зүрх сэтгэлийг олон учрал эзэмдэх боловч сэтгэлийн хөдлөлөөр асуудалд хандах хэрэггүй. Сонголт хийхэд хэцүү байх болно. Энэ ордынхон өөрийн биеийн хүч энергийг хамаагүй зарцуулах хэрэггүй. Оны эхэн үед оддын таагүй байрлал эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар анхаарч, элдэв муу үйлээс холуур байхыг хичээ.
ЗАГАСНЫ ОРД
Энэ онд загасыханд бизнесийн болон хувийн карьер хөөх том боломж нээгдэж байна. Өнгөрсөн онд тулгарсан эдийн засгийн бэрхшээлүүдийг даван гарсан ч тэнцвэрт байдлаа хадгалах гэж багагүй чармайх хэрэгтэй болно. Загасны ордынхон санхүүгийн хувьд сэтгэлийн хаттай байж, төлөвлөгөөгөө сайтар мөрдвөл орлого муугүй байх төлөвтэй. Жилийн эхэн үед энэ ордынхон хэрэггүй зүйлс худалдан авах магадлалтай тул үрэлгэн зангаа тат.
Санхүү мөнгөний гачигдалд орвол гэр бүлийн харьцаа болон эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Зарим талаар аз сорьсон ажил танд муугүй амжилт авчирна. Ганц бие загасынхан хүсэн хүлээсэн романтик учралаа олох болно. Ажлаа сайн зохицуулж, гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулах шаардлага үргэлж гарна. Энэ нь ирэх онд таны шийдвэрлэх хамгийн чухал зүйлсийн нэг байх болно. Ихэнхи хүмүүс ойр дотны хүмүүсийнхээ дэмжлэг тусламжид найдаж болно.
Таны төрөлхийн нийтэч болон өгөөмөр занг тэд мэдэх учир урьдын таатай дурсамжаа санан саад тотгорыг даван гарахад туслах болно. Энэ жилийн дунд үед аялал жуулчлал, амралт зугаалга нь таны эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлнэ. Цэвэр агаар зөв хооллолт нь таны ирэх жилийн гол уриа байж, эрүүл мэндийн тань манаач байх болно. Мөн хэт их сэтгэл хөдлөл багагүй эрсдэлийг эрүүл мэндэд тань үүсгэнэ гэдгийг сана. Элдэв баталгаагүй эмчилгээнээс зайлсхий. Худалдан авах ажиллагаа болон хайхрамжгүй гэрээ хэлэлцээрээс болж хууль, эрхзүйн харицлага хүлээх магадлал байгааг од эрхэс анхаарууулж байна.