Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Н.Төгсцогт дэлхийн аварга цолны төлөө тулалдахаар болсон байна.Тэрбээр энэ сарын 26-ний өдөр Доминкан улсын боксчин К.Марреротой тулалдах бөгөөд ялсан нь IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аваргын бүсийг эзэмшихээр болжээ. Энэ талаар IBO (International Boxing Organization) холбоо мэдээллээ.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм. Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг энэ сарын 26-д Нью-Йоркийн “Barclays center”-т хийнэ.