Б.Буджаргал АНУ-д болсон гүйлтийн тэмцээнд түрүүллээ

АНУ-ын Аризона мужийн Финикс хотод өнөөдөр хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон болж өндөрлөлөө.

Энэхүү марафонд 30 орны 300 гаруй тамирчид оролцсоноос Монголын оролцогч Б.Буджаргал түрүүллээ.Тэрбээр зургаан өдрийн гүйлтэд 485 milles буюу 787 км гүйж, тэргүүн байр эзэлсэн байна.

Тамирчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогчоор Б.Буджаргал тодорлоо.Тус тэмцээнд Б.Буджаргалаас гадна ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцжээ.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …