Амьд цэцгийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол Улс-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 65 жилийн ойд зориулан монгол дахь “ КИМЖӨНИРХВА” нийгэмлэгээс санаачлан амьд цэцгийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

IMG_1051

Мөнхийн цэцэг нэртэй уг үзэсгэлэн нь  “Blue Moon” арт галерейд өчигдөрөөс эхлэн гарсан бөгөөд дөрвөн өдрийн турш үргэлжлэх юм байна. Энэхүү үзэсгэлэнд солонгосоос зориулж авчирсан үрээр монголын хөрсөнд ургуулсан 200 гаруй амьд цэцэг дэлгэгдсэн ба цаашид жил бүр гарган олсон орлогоо өнчин хүүхдүүдэд хандивлахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үзэсгэлэнд тавигдсан гол цэцгийн нэр нь “КИМЖӨНИРХВА” юм. Учир нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын мөнхийн Ерөнхийлөгч КИМ ИР СЕН хэлэхдээ “Дайны хүнд жилүүдэд манай улсын өнчин өрөөсөн хүүхдийг эхийн хайраар асарч хүмүүжүүлсэн Монголын сайхан ээж Цэрмаа Өмөни таны сайхан үйлсийг солонгосын ард түмэн бид хэзээ ч мартахгүй” хэмээн хэлээд энэ сайхан цэцгээр хоёр орныхоо харилцааг билэгдэл болгожээ. “КИМЖӨНИРХВА” нь олон улсын цэцгийн нийгэмлэгээс ЦЭЦГИЙН ХААН  гэгдэх үнэ цэнэтэй шагналыг хүртэж байжээ.

Энэхүү цэцгийг сонирхсон хүмүүс “Blue Moon” арт галерейд хүрэлцэн ирж худалдан авч болох юм байна. Үнийн хувьд жижиг томоосоо шалтгаалан 20-40 мянгын хооронд байгаа юм байна.

З. Байгалмаа

Ugluu logo

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …