Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Спортын ордонд болж байна.
Долоо дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа. юм.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -90 кг жинд барилдсан МУГТ Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цаг дуусахаас таван секундын өмнө цэвэр ялагдлаа.