Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүүгээс мэдүүлэг авч байна

ochirhuuu  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад 50 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Ш.Батхүүг наймдугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол гаргасан аж. Мөн түүнээс хойш мөрдөн байцаагчийн хүсэлтээр үргэлжлүүлэн хоёр сар хорьж шалгах шийдвэрийг гаргажээ. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт  Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Улаанбаатар Төмөр зам”-ын дарга асан Т.Очирхүү нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Д.Сугар “ТӨХ-ны даргаар ажиллаж байсаны хувьд гэрчээр дуудсан. Би ямар нэг гэрээнд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй. Хоёр улсын хамтарсан компаний өмч хөрөнгийн талаар том толгой гаргах эрх байхгүй гэдгээ хэлсэн” гэдэг тайлбарыг өгч буй юм. Харин Т.Очирхүүгийн хувьд  Улсын мөрдөн байцаах газарт очиж гэрчийн мэдүүлэг өгсөн ч энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалцаж байна. Тэрээр “Бие тааруу, эмнэлэгт хэвтэж байна. Тийм учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг тайлбарыг өглөө.

Т.Очирхүү, Д.Сугар нараас хуулийнхан мэдүүлэг авах болсон шалтгаан нь Жаст” группийг 2007 онд Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас их хэмжээний зээл авахад нь “Улаанбаатар төмөр зам” ТӨХК болон ТӨХ-ны удирдлагууд баталгаа гаргаж байсантай холбоотой аж. Жаст”-д 2007 онд баталгаа гаргаж өгч байсан алдаагаа төрийн компанийн удирдлагууд дахин давтсан байж болзошгүй гэж үзэж буй ажээ. Иймд энэ хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг ч шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна. Цагдаагийн байгууллага энэ хэргийн талаар мэдээлэл өгөхөөс ихээхэн нууцалж буй ажээ.

Н.Түвшин

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …