Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд харцага О.Хангай түрүүллээ

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр(2019.01.13) “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.

Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Гомбожав, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов.

Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн  амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт шагнал гардуулав.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …