Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар Азийн шигшээ багт орж тулалдана

Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Алдар спорт хороо, Монголын Зэс корпорацийн тамирчин ОУХМ Б.Чинзориг, Боксын үндэсний шигшээ багийн гишүүн, Сүлд спорт хороо, Ажнай корпорацийн тамирчин ОУХМ.Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багт багтжээ.

Хоёр тамирчин ирэх сарын 2-нд Чех улсын нийслэл Прага хотноо болох Ази-Европ тивийн тэмцээнд оролцох аж. Тэднийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А. Гантулга дасгалжуулна. Чех улсад зохиогдсон тэмцээний дараа Унгар, Болгар улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээнд Ази тивийн шигшээ багийн хамт хүчээ сорин тулалдаад эх орондоо эргэн ирэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …