Н.Лхамаа Дакар раллигийн уралдаанаа өндөрлүүллээ

Авто спортын олимп “Дакар ралли-2019″ долоо дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас Дакар раллид мотоциклийн төрөлд уралдсан ОУХМ Н.Лхамаа уралдаанаа өндөрлүүллээЗургаа дахь өдрийн уралдааны үеэр ОУХМ Н.Лхамаагийн мотоцикл элсэнд сууж, тэрбээр мотоциклаа элснээс гаргахдаа каскаа анхааруулах тэмдэг болгон зам дээр тавьсан байсныг нь 516 дугаартай ачааны машин дайрч, хагалснаас уралдаанаа өндөрлүүлэх болсон байна.

Харин UTV буюу SxS төрөлд оролцож буй ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нарын хувьд зургаа дахь өдрийн бариандаа 41 дүгээр байраар оржээ.

ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар UTV OPEN ангилалд: 7 дугаар байрт, Зургаан өдрийн нийлбэр дүнгээр 4 дугаар байрт Auto ангилалдаа 41 дугаар байрт.Зургаан өдрийн нийлбэр дүнгээр 36 дугаар байрт ороод байна.

 

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …