Үндсэн сайт дээр 2012-2013 улирлын шилдэг тоглогчыг шалгаруулах санал асуулга явсан билээ. Харин энэ санал асуулгад оролцсон хүмүүсийн 64% нь Луис Суарэзийг сонгосноор тэрээр Standart Chartered-ийн улирлын шилдэг тамирчнаар шалгарч байна. Түүний ард Стивэн Жэррард, Жэйми Каррагэр, Дани Аггэр, Фэлиппэ Коутино нар удаалж айргын 5-г бүрдүүлсэн аж.
Суарэз энэ шагналыг авсаныхаа дараа “Итгэмээргүй юм. Миний амьдралд энэ маш чухал шагнал боллоо. Хөгжөөн дэмжигчид надад ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа. Миний хийх ёстой ажил бол багт туслаж, талбай дээр өөрийгөө бүрэн дайчлах. Би энэ улиралд багаа илүү дээр байранд орох байх гэж найдаж байсан. Гэхдээ бид чадах бүхнээрээ хичээсэн гэдгийг хэлмээр байна. Бид бүгд дараагийн улиралд бэлэн.”
“Анх Рожэрс ирээд клуб болоод тамирчдыг сайн мэдэхгүй учраас бага зэргийн хүндрэл гарсан. Шинэ менежертэй өнгөрүүлсэн эхний улирал маш их итгэлийг тамирчид олж авсан сайхан улирал байлаа. Дараагийн улирал бид илүү сайн байх болно. “
Суарэз энэ улирал бүх тэмцээнд 30 гоол, лигийн хүрээнд 23 гоол хийж багийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн Суарэз маань өнгөрсөн улирлын Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг багт багтсан бөгөөд мөн оны шилдэг тамирчны шагналд Тоттэнхэмийн Гарэт Бэйлийгийн ард дэд байранд орсон билээ. Тэрээр энэ шагналыг өөрт нь өгсөн хөгжөөн дэмжигчдэд хандан:
“Маш их баярлалаа. Энэ шагнал миний хувьд маш чухал зүйл. Үүний төлөө баярлалаа гэж хэлмээр байна.” гэжээ.
Эх сурвалж: ливерпүүлфс.мн Алхдаг Од