Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз шууд дамжуулан үзүүлнэ

Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Н.Төгсцогтийн дэлхийн аваргын төлөө тулалдааныг NTV телевиз маргааш өглөө 08:30 цагаас шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм.

Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 27-д Нью-Йоркийн “Barclays center”-т Доминиканы боксчин Клаудио Марреротой хийнэ.

Тэрбээр энэ удаа Доминикан улсын боксчин Клаудио Маррерог ялж чадвл IBO холбооны 57.2 кг-ийн эзэнгүй байгаа Дэлхийн аваргын бүсний эзэн болох юм.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …