10 настай хүүгийн нас барсан тухай мэдээллийг удирдлагууд нь нууцалжээ

амиа хорлолтГурав хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн XI хорооны  Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн дотуур байрны хоёр давхрын салхивчаар сонсголын бэрхшээлтэй 10 настай А гэгч хүү  унаж гэмтээд, дүүргийн яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байгаад нас барсан хэрэг олон нийтэд ил  болсон.

Харин хүү салхивчаар унаж, бэртэл аван эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг тус сургуулийн удирлагууд ихэд нууцлаж байна.

 Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж хэлэв. Тодруулбал, сургуулийн захирал, дотуур байрны багш нарыг бүгдийг нь шалгаж эхэлсэн гэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …