П.Хэнмэдэхийг зодсон гэх дэслэгч нэр хүндээ гутаалгасан гэж гомдол гаргавал байдал хүндэрнэ

Дарга нь байлдагчаа дарамтлан дөрвөн ширхэг зүү залгиулсан гэх хэрэг Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах цэргийн 0311 дүгээр ангид гарсан билээ.

Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэхийг Улаанбаатар хотод авчирч цэргийн госпитальд хэвтүүлсэн. Залгисан зүүнүүдийнх нь гурав нь биологийн аргаар гадагшилсан бол үлдсэн нэгийг нь мэс засал хийж авчээ.

П.Хэнмэдэх “Тухайн үед даргадаа дахиж зодуулна гэхээс айгаад зүүг нь аргагүйн эрхэнд залгисан” хэмээн ярьж байсан бол дэслэгч нь  “Би зүү залгиулаагүй” гэж мэдэгдэж, ажлаасаа түдгэлзэн хэргийн үнэн мөнийг олж өгөхийг хуулийн байгууллагынхнаас хүссэн байдаг.

Хэргийг шалгахад байлдагч П.Хэнмэдэх цэргийн албанаас зайлсхийхийн тулд энэ бүхнийг зориуд хийсэн нь  гэх хэрэг нь нотлогдсон хэмээсэн бөгөөд түүнийг ийм үндэслэлээр Эрүүгийн 280.1 дүгээр зүйл ангиар Сэжигтнээр тооцон саатуулаад байгаа билээ.

Учир нь П.Хэнмэдэх госпитальд эмчилгээ хийлгэж байх үедээ дахиж зүү залгисан учир эмнэлгийнхэн түүнээс хараа хяналтаа салгаж чадхаа байсан юм. Зүү залгисан үйлдлээ дахин давтсан нь түүнийг буруутан болгосон юм.

Харин Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргал “П.Хэнмэдэхийг цагдаагийн газарт хүлээлгэн өгөөд байна.  Хэрвээ дэслэгч Б өөрийгөө гүтгүүлж, нэр хүндээ гутаалгасан хэмээн гомдол гаргавал байлдагчийн байдал хүндрэх талтай гэжээ.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …