Таканоива А.Баасандорж зодог тайллаа

Мэргэжлийн сүмо бөхийн маэгешира Таканоива А.Баасандорж өнөөдөр албан ёсоор зодог тайллаа. Түүний зодог тайлах ёслолд их аварга Харүмафүжи Д.Бямбадорж оролцсон байна.

Тэрээр 2009 онд мэргэжлийн сүмод хөл тавьж мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2014 оны нэгдүгээр сард дэвшин барилдсан анхны жилдээ 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж байсан билээ.

Таканоива А.Баасандорж өнгөрсөн оны 12-р сард өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг юмаа мартсан гэж  цохсоны улмаас ийнхүү ёс зүйн хариуцлага хүлээж өнөөдөр зодог тайллаа.

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …