“Hakuho cup-2019” тэмцээнд Хөвсгөл аймгийн сурагч Б.Баднайнямбуу түрүүлжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 в ангийн сурагч Б.Баднайнямбуу  Япон улсын Токио хотод болсон “Hakuho cup-2019” тэмцээнд 10 насны ангилалд барилдаж түрүүлжээ.

Тус тэмцээн энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж 8 орны 1200 гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд Монголоос 10 хүүхэд оролцож багаараа гуравт шалгарсан байна.

Б.Баднайнямбуу нь өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар хотод болсон Hakuho cup2018” сумо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож түрүүлэн Токиод болох тэмцээнд оролцох эрх авчээ.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …