НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд  2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд  хамрагдлаа.

Нийт 23 сая 905 мянга 820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:

50 мянган төгрөгийн азтан – 21 мянга 356

100 мянган төгрөгийн азтан – 2202

Нэг сая төгрөгийн азтан 185

5 сая төгрөгийн азтан 27

10 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.

Супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …