“Яндашгүй өргөн сэтгэмж” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Зураач Я.Булган болон түүний шавь , уран бүтээлч , багш нарын хамтарсан “Яндашгүй өргөн сэтгэмж” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна.

Тэртээ 25 жилийн өмнө залуу зураач Я. Булган, С.Машбат нар ардчилалын салхитай зэрэгцэн анхдагчдын нэг болсон дүрслэх урлагийн сургуулийг нээж “Анима” хэмээн нэрлэж байжээ.

Зураач Я.Булган өдийг хүртэл монголын урлагийн боловсролын төлөө хүч, хөдөлмөрөө гарган зүтгэж ,сургуулиа удирдан олон шавь нараа уран бүтээлч болгож буй нэгэн юм. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд нээлтэнд хүрэлцэн ирснээр уран бүтээлчидтэй биечлэн уулзаж, урлаг судлаач нараас бүтээлүүдийн тайлбарыг сонсох боломжтой юм. Үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны галлерейд, энэ сарын 25-ныг хүртэл өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд тавигдана.

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …