Монголын пара буудлагын тамирчид “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод пара буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж байна.Энэ сарын 14-д эхэлсэн “Дэлхийн цом”-д Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар хувийн төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртжээ.

Монголын пара буудлагын тамирчид анх удаа багаараа “Дэлхийн цом”-ын медальтан боллоо.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …