Дэлхийн бөхийн холбооноос чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасах шийдвэр гаргажээ.
Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хоритой бодис илэрсэн билээ.
Улмаар түүний “Жакарта-2018” Азийн наадмаас хүртсэн алтан медалийг хураасан юм. Тэгвэл Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос албан ёсны шийдвэр гаргаж, түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл хасах шийтгэл ногдуулжээ.
Ингэснээр Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон 2021 оны ДАШТ, “Токио-2020” олимп зэрэг тэмцээнд оролцох эрхгүй болж байна.