“Тэнгэрээс буусан од” киноны голд дүрд тоглосон Стив Морел гэж хэн бэ?

Тэнгэрээс буусан од” уран сайхны киногоор үзэгчдэд нэгэн гол утга санааг хүргэхийн тулд Монгол хэл, монгол ахуй, соёлыг тодорхой хэмжээнд сонирхон эзэмшсэн гадаад хүний дүр зайлшгүй хэрэг болжээ. Иймээс Монгол улсад суралцахаар Франц улсаас  ирээд хоёр жилийн хугацааг өнгөрүүлсэн Стив Морелийг Хувьсал продакшн шинэ уран бүтээлдээ урьсан байна.

Тухайн үед өөртөө итгэл дундуур байсан ч сониуч зандаа хөтлөгдсөн Стив Морел тус кинонд тоглохоор сонгогдсоноос хойш дахин нэг жил гаруй хугацааг зөвхөн кино бүтээлд зориулан хэл ярианы бэлтгэл, морь унах дасгал сургуулилт хийх, зохиол дээр ажиллах зэргээр өнгөрүүлжээ. Стив Морел хувийн бэлтгэлээ сайтар базаасны эцэст зураг авалтандаа орж тун амжилттай ажиллажээ.

Түүнийг нэгэн телевизийн нэвтрүүлгээр гарч байхыг “Тэнгэрээс буусан од” киноны найруулагч У.Уранчимэг санамсаргүйгээр олж харсан гэдэг.

 

 

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …