Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар гуравдугаар сарын 1-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.
УДЭТ-ын 2019 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох тус жүжгийн тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа талаар театрын маркетинг төлөвлөлтийн алба мэдээллээ. Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10000, 15000, 20000, 25000, 30000 төгрөгөөр зарагдаж эхлэх юм байна.
Тасалбарыг: www.ticket.mn болон УДЭТеатрын билетийн кассаар худалдаж эхлэсэн бөгөөд 1900-1800 дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.