Монголын баг 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний B, С хэсэгт багтжээ 

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 18-23-ны өдрүүдэд Нидерланд улсын Амстердам хотод болох билээ. FIBA 3×3 World Cup-2019 тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөх бөгөөд сугалаа гарлаа.

Эрэгтэй баг ОХУ, Укриан, Эстони болон урьдчилсан шатнаас эрхээ авах багтай “В” хэсэгт багтжээ. Азийн орнуудаас БНСУ “А” хэсэгт багтсан бол БНХАУ, Катар “С”, Япон “D” хэсэгт багтсан байна.

Манай эмэгтэйчүүд Румын, Иран, Чех болон урьдчилсан шатнаас эрхээ аван оролцох багуудтай “С” хэсэгт багтжээ.

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй Үндэсний шигшээ баг 2017, 2018 онуудад гаргасан амжилтаараа ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан билээ.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …