Ирэх сарын 1-8-ны хооронд бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа өнгөрсөн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулах тушаал гаргасан.

Энэ дагуу гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жил  энэ дагуу бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэдгийг БСШУСЯамнаас мэдээлж байна.

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …