Монголд анх удаа экстрим спортын тэмцээн зохиогдох гэж байна

images (1)Маргааш Сүхбаатарын талбайд  “Идэвхитэй амьдралын амт” уриатай “X Games Mongolia” экстрим спортын арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний нээлт  маргааш 13.00 цагаас  эхлэх бөгөөд тус арга хэмжээний зорилго нь эсктрим спортыг монгод  хөгжүүлэх явдал аж. Экстрим спорт  гэдэг нь тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан эрсдэлтэй спортыг хэлнэ.

Оролцогчидод насны хязгаар байхгүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлөөр  хурд хүчээ сорино. Тус арга хэмжээг Улаанбаатар хот байгуулагдсаны 374 жилийн ойн баярын өдрийг угтан хийж байгаа юм.
О.Рана
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр …