Улаанбаатар чуулгад “Мартын 8 – Хаврын Уянга” тоглолт болно

Улаанбаатар чуулга “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан “Мартын 8 – Хаврын Уянга” тоглолтоо тавихад бэлэн боллоо. Тоглолтод Улаанбаатар чуулгын бүх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос дурдвал МУГЖ С.Ганзориг, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Б.Батболд болон хийлч Ч.Дэлгэрцэцэг,  “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчид болох Бараа, Мийгаа, BeatBox Ray, Цохивор хөгжимчин Б.Дуулал нар өөрсдийн шинэхэн уран бүтээлүүдээ  толилуулах юм.

Мөн Улаанбаатар циркийн уран бүтээлчид өөрсдийн шилдэг, нүд баясгам үзүүлбэрүүдээ үзэгчдэдээ өргөн барих билээ. Тоглолтод хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ зориулсан бяцхан сюрприз хүлээж байна.


 

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …