Зүүн Азийн 6-р их наадам энэ сарын 6-аас эхэлсэн билээ. Энэ удаагийн наадмын 24 төлийн тэмцээний нэг сагсны тэмцээн 9-нд Тяньжин хотын аж үйлдвэрийн их сургуулийн спортын талбайд болсон юм. Уг тэмцээнд манай улсын эрэгтэйн сагсчид бие нуруугаараа давуу байснаас гадна хамгаалалтаас хурдан довтолгоо руу шилжих аргаар Гуам аралтай ширүүн тогложээ.
Манай сагсчид 1997 онд уг оронтой анх үзэлцэн ялагдаж байсан түүхээ шинэчилж 83:71-гийн дүнгээр эрэгтэйн сагсны тэмцээнээ ялалтаар эхлүүлсэн бол, 10-ны өдрийн хоёр дахь тоглолтдоо Азийн сагсны тэргүүлэгч орны нэг БНСУ-ын багтай тоглож, эцсийн 8 минут 38 секундэд 61:58-ын харицаатайгаар үзэгчдийн сэтгэлийг оргилуулсан боловч эцэст нь 68:76-аар харамсалтай ялагджээ.
Олон улсын шүүмжлэгчдийн зүгээс манай багийн тамирчдын талаар ” Монголын баг тамирчид хурдтай байна гэхдээ багаар хойшид үүн дээрээ ажиллаж чадвал ирээдүй байна” хэмээжээ.
Харин БНСУ-ын баг харицан уялдаж ажиллахыг тэргүүнд тавьж тоглодог байна.