“Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаан өнөөдөр болно

Шарагчин  гахай жилийн эхний барилдаан “Эх орончдын өдөр”-т зориулснаар өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд   улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.

Өнгөрсөн жилийн барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн билээ. Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарсан юм.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …