“Тэнгэрээс буусан од” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино өнөөдөр Зайсан Хилл цогцолборын  Prime Cineplex кино театрт нээлтээ хийнэ.

“Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн бичиж, ерөнхий найруулагчаар нь МУГЖ У.Уранчимэг, продюсероор Г.Цоггэрэл нар ажиллажээ.

Киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.МөнхдалайМУГЖ У. Уранчимэг, Стив Морел, туслах дүрүүдэд Э.Батнямбуу,МУГЖ С.Лхагвасүрэн, Ц.Төмөрбаатар нар тоглосон юм.

Зураг авалтыг Г.Гүенбаатар зураглаачтай “Red Point media” студийн баг хийж гүйцэтгэжээ. Зураг авалтын ажлын хэсэг үндсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нийт 200 гаруй уран бүтээлч тус кинонд оролцсон байна.

Тэгвэл “Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ Г.АриунбаатарМУСТА Д.Отгонжаргал нар хамтран дуулжээ.


 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …