Шинэ клип: Дуучин Д.Найдандоржийн “Яг л чи минь” дууны клип цацагдлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилчин дуучин Д.Найдандоржийн шинэ уран бүтээл “Яг л чи минь” дууны клип цацагдлаа. Тус дууны аяыг MУСТА Б. Лувсанравдан, үгийг Х.Энхтайван зохиожээ.

“Яг л чи минь ” дууны үг

Цагаахан талыг чимэглэх яргуй шиг
Цайдам хөндийг уяраах сэвшээ шиг
Гэгээн совинд итгэл төрүүлж
Гэнэн сэтгэлийг урин дуудсан
Дх: Яг л чи минь хавар шиг яруухан билээ
Яг л чи минь хавар шиг яруухан уянгалаг билээ

Зуун өнгөөр хуарлах цэцэгс шиг
Зуурхан орсон хурын солонго шиг
Зүрх сэтгэлийг уяраан догдлуулж
Зүүдний ертөнцөд хөтлөн дагуулсан

Яг л чи минь зун шиг янагхан билээ
Яг л чи минь зун шиг янаг энхрийхэн билээ

Уулсаа даван ганганах шувууд шиг
Уудам амьдралд хамтдаа дуулах шиг
Хүний орчлонгийн жамыг ойлгуулж
Хүсэл сэтгэлд минь хайр оргилуулсан

Яг л чи минь намар шиг ялдамхан билээ
Яг л чи минь намар шиг ялдамхан намбалаг билээ

Аясаар будрах цасан ширхэг шиг
Анир чимээгүй орчлонд хоёулхнаа шиг
Саруул ухааны мэлмийг нээж
Сайхан хайрын жаргал бэлэглэсэн

Яг л чи минь өвөл шиг ялгуухан билээ
Яг л чи минь өвөл шиг ялгуухан цайлган билээ
Яг л чи минь хайр шиг халуухан билээ
Яг л чи минь амьдрал шиг аялгуухан нандин билээ

 

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Метро барих санхүүжилт шийдэгдсэн

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах …