МУГТ О.Насанбурмаагийн нэрэмжит тэмцээн болов

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг  спортын төрөл бүрийн арга хэмжээнд татан оролцуулах,бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах 19 төрөлт  тэмцээн үргэлжилж байна.

Энэ жил энэхүү цогцолбор тэмцээний нэг болох чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит болгон зохион явуулж байгаагаагаараа  онцлогтой.

Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа нь тив, дэлхийн олон удаагийн уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж,  дэлхийн аваргын нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин юм. Түүнийг байгуулсан энэхүү гавьяа, хичээл зүтгэлийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад алдаршуулж, таниулах, залуу үеийнхнийг чөлөөт бөхийн спортоор хичээллүүлэхийн ач холбогдлыг мэдрүүлэх зорилготой тэмцээнд эрэгтэй 52, 65, 74, 88, 97, 125 кг, эмэгтэй -62, +62 кг-ын нийт 8 жинд 41 анги, байгууллагын 210 гаруй тамирчин оролцлоо.

Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин 8 дугаар сад БНХАУ-ын Чиндао хотод зохиогдох дэлхийн цагдаа, галын тоглолтод оролцох эрх авч байгаагаараа онцлог юм.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …