Монголын Кэндогийн Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн даргаар Б.Самади, ерөнхий нарийн бичгийн даргаар М.Сарантуяа нар сонгогдлоо.
2019 оны хоёрдугаар сарын 24-ны ням гарагт Чингис Зочид буудалд зохион байгуулагдсан Монголын Кэндогийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн дарга Р.Батдорж, болон Э.Тамир нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шинэ Удирдах зөвлөл байгуулагдаж, Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тус тус сонгожээ.
Сонирхуулахад Монгол Улсад кэндогийн спорт 1994 оноос хөгжиж ирсэн ба одоогийн байдлаар Монголын Кэндогийн Холбоонд 200 гаруй тамирчидтай нийт 5 клуб (Улаанбаатар, Монгол, Бээс, Оргил, Чикара) үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн кэндогийн спортын Улсын Аварга шалгаруулах тэмцээн энэ оны 6 дугаар сард зохиогдохоор товлогдоод байна.