“Мотив” хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан боллоо

“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо.
Энэ үеэр “Хайрын гэгээ”, “Цасан бороо”,“Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг дуугаараа залуусыг уяраасан “Мотив” хамтлагийн залуус “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав.

“Мотив” хамтлаг”2008 онд анхны уран бүтээлээ туурвиснаас хойш арван нэгэн жил болжээ. Энэ сайхан өдөр хамтлагаараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Санал болгох мэдээ

“Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр …