Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд Л.Сосорбарам аваргаллаа

Жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээн Чехийн Прага хотод  энэ сарын 2-ны өдөр боллоо. Энэхүү тэмцээнд  29 орны эмэгтэй жүдочид оролцсон байна.  Уг тэмцээнд Монголын зургаан тамирчин өрсөлдөж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ.

Тэмцээний 52 кг-ын жинд Л.Сосорбарам аваргын алтан медаль хүртсэн бол Б.Хорлоодой мөнгөн медалийн эзэн болсон.

Европын нээлттэй тэмцээнд БНХАУ хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Франц, Их Британи, Монгол, Нидерландын багууд эхний таван байрт оржээ.

2019 он гарсаар олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа Л.Сосорбарам өөрийн чансаагаа 20 байраар ахиулж, дэлхийд 34-р байрт бичигдсэн бол Б.Хорлоодой 35-р байрт явна.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …