“Мартын 8”-ны мартагдашгүй үдшийг танд бэлэглэе

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” баасан гаригт тохиож байна. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. “Мартын 8”-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхны олон тоглолтууд болдог уламжлалтай.

Тэгвэл Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ 3- сарын 7-ны өдөр 19 цагт МУГЖ Дуучин Т.Ариунаа, МУСТА Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Андууд хамтлагийн хамтарсан тоглолт ганцхан удаа тоглогдох гэж байна.

Харин 3-р сарын 8-ны 19 цагт МУАЖ Дуучин А.Долгор, МУГЖ Дуучин Б.Сарантуяа, Андууд хамтлагийн хамтарсан тоглолт  тоглогдохоор болжээ.

Эрхэм та элбэрэлт Ээждээ, энэрэлт хань, энхрий бүсгүйдээ баярын бэлэг барихыг хүсвэл 3-р сарын 7,8-ны өдрүүдийн 19 цагт Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ  болох тоглолтыг сонирхоорой.

Дашрамд сонирхуулахад энэхүү тоглолтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Sound of Mongolia LLC хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тасалбар 90 хувийн борлуулалтай байгаа гэнэ.

Бүсгүйчүүд хайр хүндлэл хүлээх дэлгэр баярт өдөр айсуй…

 

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …