Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр /2019.03.05/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсэн үгнээс тоймлон хүргэе.
Шинэ үеийн Улаанбаатарчуудыг шинэ амьдралын хэв маягт төлөвшүүлэх ажлыг хийх ёстой. Энэ ажлыг бид сургууль, цэцэрлэгээс эхлэх болно…”
- “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өөрийн ажлаа хийж чадахгүй байж шөнө наргиж цэнгэх асуудлыг дэвэргэж, хөгжүүлж болохгүй. Иймд “шөнийн гудамж” гэх асуудал Улаанбаатар хотод байхгүй…”
- “Хэн нэгэн албан тушаалтантай холбоотой гомдол чирэгдэл, хүнд суртал, авилга хээл хахуулийн асуудал байвал би өөрөө шууд утсанд хүлээн авч, газар дээр нь арга хэмжээ авдаг байхаар зохион байгуулалт хийх болно гэдгийг сануулж хэлмээр байна…”
- “Өөрт ашигтай шийдвэр, асуудлуудаа газар хэлтсээрээ дамжуулаад авчихдаг. Ашиггүй бөгөөд хэн нэгний амьдралд хэний ч оролцоогүй шийдэгдэж болох элдэв янзын лавлагаа, хэрэгтэй хэрэггүй бичиг баримтын бүрдлийг төрийн үйлчилгээ үзүүлж буй нэрээр төв цэгт аваачиж орхидог. Ийм буруу хандлагыг өөрчилнө…”
- “Нийтийг хамарсан хоолны газар, ресторанд тавих хяналтыг өндөржүүлэх, хөрс усны бохирдлоос үүдэлтэй элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил дээр Нийгмийн эрүүл мэндийн төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн МХГ болон хүн бүр дор бүрнээ бэлтгэл ханган ажиллах хэрэгтэй…”
- “Улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулах асуудлыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал, асуудалд хайхрамжгүй хандвал миний явсан суусан газар бүрд та бүхэн шууд сануулж хэлээрэй…”
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХТ