Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төсөлд санал авч эхэлжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг холбогдох хууль журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, тохижилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх  зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг боловсруулан олон нийтийн санал авах ажил хийгдэж байна.

Саналыг 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг дуустал цахим шуудангийн s.bolormaa@mpa.ub.gov.mn хаяг болон Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хот дахин хөгжүүлэх хэлтэс “Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319 утсанд ажлын цагаар авах болно.

    Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …