МҮЭСТО-ны хойд талын болон 25 дугаар эмийн сангийн зам дагуух том самбаруудыг буулгажээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оноос зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг үе шаттайгаар албадан буулгаж эхэлсэн.

Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО-ны хойно байрлах том оврын дөрвөн ширхэг зар сурталчилгааны самбар, 25 дугаар эмийн сан дагуух том оврын самбарыг тус тус буулгасан байна. 2018 оноос хойш одоогийн байдлаар 1,200 ширхэг зар сурталчилгааны самбар буулгаад байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …