Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тус өвчтөнг одоогоор тусгаарлаж, бусад ажилчдад дархлаажуулалтын вакцин хийсэн байгаа.

Харин Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. ХӨСҮТ-ийн баг тус аймагт ажиллаад ирсэн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй халдварт өвчнүүдийн нэг юм. Монгол Улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон хэмээн 2014 онд батламж авсан хэдий ч 2015-2016 онд буюу 2 жилийн хугацаанд тус өвчин дахин дэгдсэн  байна.  Уг өвчний халдвар маш хурдан тархацтай тул гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн вирус нь дархлаагүй хүмүүст халдварлах эрсдэлтэй.

 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …