Нийслэлийн итх-ын ээлжит хуралдааныг ирэх 28-нд товлолоо

Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар өмч шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас балансдаа бүртгэлтэй 348 сая 530 мянган төгрөгийн үнэ бүхий 77 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, 95 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө, гурван нэр төрлийн программ хангамж, тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлжээ. Тэргүүлэгчид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан хөрөнгийг энэ мэтээр шилжүүлж болохгүй гээд танилцуулга дутуу тул хойшлуулав.

Мөн өнөөдрийн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажлын тогтоолд өөрчилж оруулсан юм. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдааныг энэ сарын 28-ны өдрийн 10.00 цагт товлож, Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулга сонсохоор тогтлоо.

Санал болгох мэдээ

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …