Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүэд /2019.03.16-17/ ОХУ-ын Якутад амжилттай зохион байгуулагдсан. 2019 оны “Дэлхийн цом”-ын “А” хэсэгт ОХУ, Япон, Турк, Куба, “В” хэсэгт АНУ, Гүрж, Иран, Монголын багууд багтсан. Эдгээр багууд 2018 онд Унгарт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон амжилтаараа өрсөлдсөн юм.
Тэмцээний дүн өчигдөр гарч ОХУ-ын баг түрүүлж, Иран, АНУ-ын баг мөнгө, хүрэл медалыг хүртсэн бол Япон дөрөв, Куба тав, Монголын баг зургадугаар байрт орсон бол Турк долдугаар, Гүрж наймдугаар байрыг эзэлсэн байна.
Монгол улсын шигшээ баг хэсэгтээ Гүржийг хожиж, АНУ, Иранд хожигдсон. Манай бөхчүүд тавдугаар байрын төлөө Кубатай таарч 6:4-өөр ялагдсан. Харин ОХУ-ын баг “Дэлхийн цом”-ын аварга болсон.
Монголын баг энэ жилийн “Дэлхийн цом”-ын “В” хэсэгт 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай багтсан юм. Эрэгтэй шигшээ багийн тамирчид “Дэлхийн цом”-д 11 дэх удаагаа оролцлоо. Манай тамирчид 1986, 2020 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018, 2019 онд зургадугаар байрт орлоо.
Манай эрчүүд сүүлийн таван жил дараалан “Дэлхийн цом”-д зургадугаар байрт орсон амжилтыг үзүүллээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүтэй тамирчид багтсан байна.