Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагнал гардууллаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн “Цэргийн хүндэт медаль”-иар шагнагдлаа.

Нийслэлийн Засаг даргын захирамж нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир тэргүүтэй 6 хүн, нийслэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахмад дайчин, хурандаа Ж.Энхбат тэргүүтэй 13 хүн шагнал авлаа.

Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Энхболд, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагчийн 1 орлогч штабын дарга, дэд хурандаа О.Энх-Амар нарын 16 хүн шагнууллаа.

Нийт шагнал авсан тэргүүний офицер ахлагч, албан хаагчдад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хандаж үг хэллээ. Тэрээр “Төрийн дээд одон медаль, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдсан та бүхэнд баяр хүргэе. Та бүхний ажиллаж, зүтгэж буй энэ салбар амжилт бүтээлээр дүүрэн байвал, улс орны амьдрал өнгөлөг, өөдрөг байх боломж бүрддэг. Хариуцсан ажилдаа амжилт гаргаж, хамт олноо хөдөлмөр бүтээлээрээ өргөж, цол нэмж шагнагдсан цэргийн нийт бие бүрэлдэхүүнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баярын мэнд хүргэе” гэлээ.

Батлан хамгаалах сайдын тушаал “Дайчин алдар-1” медаль, “Дайчин алдар – 2”, “Дайчин алдар – 3”, “Эх оны төлөө 2” хүндэт тэмдэг, “Эх орны төлөө 3” хүндэт тэмдэг, “Хүндэт жуух” бичгээр орон нутгийн төрийн захиргааны байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй зарим тэргүүний офицер ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …