Ажилгүйчүүдийн 70 хувийг бүрэн дунд боловсрол болон бакалаврын зэрэгтэй иргэд эзлэж байна

bdcd8ea161288565big Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж, өмнөх жилийн мөн үеэс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлж гарчээ.
Ажилгүй иргэдийг боловсролын төвшингөөр нь ангилж үзвэл 0.5 хувь нь магистр, доктор,  6.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.7 хувь нь техникийн болон мэргэжлийн,10.5 хувь нь суурь, 29.9 хувь нь бакалавр, 41.5 хувь нь бүрэн дунд боловсролтой аж.

Дээрхиэс үзэхэд нийт ажилгүй иргэдийн дийлэнх хувийг буюу 70 хувийг бүрэн дунд боловрол болон бакалаврын зэрэг эзэмшсэн иргэд эзлэж байгаа юм. Энэ нь чанартай чанаргүй боловсрол эзэмшүүлэн иргэдэд дээд боловсролын диплом олгож буй их дээд сургуулиудын тоо хэт олон байгаатай холбоотой бөгөөд бакалаврын зэрэгтэй иргэд өөрийн чадвараас үл хамаарч ажил голдгтой нь холбоотой ажээ.

Г.Сонор

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …