Тусгай олимпын наадмаас анх удаа усан сэлэлтээр Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Абу Даби хотноо тусгай олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2019.03.18/ усан сэлэлтийн 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт алтан медалийг хүртлээ.

Б.Элбэрэлт ийнхүү Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж аваргын алтан медалийн эзэн болов.

 

 

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …