“Налайх лиг-2019” бүх оддын тоглолтод 410 гаруй тамирчид оролцов

Налайх дүүргийн Спортын нэгдсэн холбооноос “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийтдээ 410 гаруй тамирчин өрсөлдсөн юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
“Налайх лиг-2019” бүх оддын тоглолтын үеэр улс төр, урлаг соёл, спортын алдартнуудын сагсан бөмбөгийн тоглолт боллоо.

ВОЛЕЙБОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ ЕВРО ЭКСПЕРСС багын Өсөхбаяр
ВОЛЕЙБОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ Налайх Ирээдүй багын Анударь
ВОЛЕЙБОЛЫН Ирээдүйтэй ТОГЛОГЧ Бизон Багийн Лхагвадулам
САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТОГЛОГЧ БИЗОН АЛТАНЗУЛ
САГСАНБӨМБӨГИЙН УР ЧАДВАРЫН АВРАГА GR Friends багийн Анхаа
САГСАНБӨМБӨГИЙН АЛСЫН ЗАЙН ШИДЭЛТИЙН АВРАГА БИЗОН багийн Солонго
САГСАНБӨМБӨГИЙН АЛСЫН ЗАЙН ШИДЭЛТИЙН АВРАГА БИЗОН багийн Даваадорж
САГСАНБӨМБӨГИЙН SLAM DUNK АВРАГА БИЗОН багийн МӨНХ-ЭРДЭНЭ
САГСАНБӨМБӨГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ БИЗОН багийн ОУХМ БУЛБУЛ
САГСАНБӨМБӨГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ БИЗОН багийн МӨНХ-ЭРДЭНЭ
САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН WOLVES Багийн тоглогч ХУЛАН
САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН PHIONEX Багийн тоглогч СОЁНГИЙ
САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН 89 багийн тоглогч МӨНХБАЯР
САГСАНБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ ТАМИРЧИН БИЗОН багийн тоглогч ОРГИЛ нар тус тус шалгарсан байна.

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …