Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм байна.

Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин хүч үзнэ.
Гадаадын тамирчдаас насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Улукбек Жолдошбеков (Кыргызстан), 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Довлетмурат Оразгылыджов (Туркменистан), залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Базригалех (Иран), өсюөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Жамила Бакбергенова, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Марина Седнева, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Светлана Анкичева (бүгд Казахстан) шилдэг тамирчид Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

 

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …