“Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” төслөөр хүүхдэд зориулсан контент бүтээнэ

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг дэлхийн нийтээрээ “Хүүхэлдэйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Dreambox телевизтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаа хүүхдэд зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслөө өнөөдөр /2019.03.21/ танилцууллаа.

“Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслийн зорилго нь үндэсний ёс заншил, соёл, танин мэдэхүй, ёс суртахууны боловсролыг хүүхэд багачуудад олгох, ирээдүйн Монгол иргэний боловсрол, төлөвшилд хувь нэмрээ оруулахад зориулагдсан бүтээл аж. Dream box телевиз уг төслийн хүрээнд 48 ангит телевизийн контент хийх юм байна.

Энэ хүрээнд Монголын хүүхэлдэйн театрын захирал М. Отгончимэг, Мөрөөдлийн суваг төрийн бус байгууллага “Dream box” телевизийн захирал Д. Батбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын хүүхэлдэйн театрын захирал М. Отгончимэг “2018 оноос 2023 онд манай театрын ажлын төлөвлөгөөнд багтсан ажлуудын нэг нь “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төсөл. Уг төсөлд хамтран ажиллаж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Dream box” телевизийн хамт олонд баярлалаа” гэв.

Г.Нараа

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …